Хоёр хөгжмийн зохиолчийн эмчилгээний зардалд улсаас тус бүр 10 сая төгрөг гаргана

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хоёр хөгжмийн зохиолчид тус бүр 10 сая төгрөг өгөхөөр болжээ. Тухайлбал, Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нарын эмчилгээний зардалд зориулж тус бүр 10 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)