Хоёр хүнд амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгалаа

Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн өнгөрсөн сарын 29-нд бөөр шилжүүлэн суулгах 181 дэх хагалгаагаа амжилттай хийсэн билээ. Өдгөө энэ тоо 184-т хүрсэн таатай мэдээ дуулгая. Тодруулбал, он гарснаас хойш эл нарийн төвөгтэй мэс заслыг 12 хүнд хийгээд байгаа аж. Хамгийн сүүлд 50 настай аав нь 25-тай хүүдээ донор болсноор тус эмнэлгийнхэн одоогоор 184 хүнд бөөр шилжүүлэн суулгаж, амьдрал бэлэглээд буй юм. 

Сонирхуулахад, 182, 183 дахь өвчтөнд амьгүй донороос эрхтэн шилжүүлэх мэс засал хийсэн нь амжилттай болжээ. Өмнө нь жилд дунджаар 15-16 хүнд бөөр шилжүүлэн суулгадаг байж. Эмч нарын ур чадвар сайжирч, мэргэжилдээ дадсаны ачаар жилд 24-25 хүнд эл хагалгааг хийх боломж бүрдэв. “Бөөр суулгуулсан хүмүүс тодорхой дэглэм барьснаар жирийн иргэдийн адил ажиллаж, амьдрахад асуудал гарахгүй. Бөөрний түүдгэнцрийн гаралтай өвчинд 30-50 насны эрчүүд голдуу өртөж, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэж байна. Хүнд хүчир ажил эрхлэх, шээс ялгаруулах болон бэлгийн замын өвчнөөр олон удаа өвчилбөл бөөргүй болох эрсдэлтэй” гэж эмч нар анхааруулсан.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)