Хоёр хоногт долоон хүн зам, тээврийн ослоор нас барлаа

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ТЦА-нд зам, тээврийн ослын 327 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Ослын улмаас долоон хүн нас барж, долоон иргэн гэмтжээ. Нас барсан хүмүүсийн нэг нь хүүхэд байсан гэнэ. Тодруулбал, өнгөрсөн бямба гарагт Өвөрхангай аймагт “Даюун” маркийн мотоцикл онхолдож, есөн настай хүү энджээ. Тухайн өдөр Дорноговь аймгийн нутагт суудлын хоёр машин мөргөлдсөний улмаас гурван хүн амиа алджээ. Түүнчлэн өнгөрсөн ням гарагт Баянхонгор аймгийн Жаргалант сумын шороон замд 48 настай эрэгтэй “Мустанг” маркийн мотоциклтойгоо онхолдож, нас барсан бол Говь-Алтайд мөн ийм ослоор нэг иргэн амиа алдсан юм.

Ташрамд дурдахад, дээрх өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 110 хүнд хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Мөн жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл барьсан таван хүнийг баривчилжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)