Хоёр хоногийн дотор зам тээврийн ослоор 5 хүн нас барж, 15 хүн гэмтжээ

Тээврийн цагдаагийн албанд өнгөрөгч амралтын өдрүүдээр 477 дуудлага ирсний 327 нь зам тээврийн ослын шинжтэй байжээ. Эдгээр ослын улмаас нийт 5 хүн нас барж, 15 хүн гэмтсэн байна.

Жишээ нь, өчигдөр л гэхэд Хөвсгөл аймгийн Мөрөн сум "Ачмаг нуур" гэх газар суудлын автомашин осолдож зорчигч 18 настай, Ч гэх эмэгтэй нас барсан бол Төв аймгийн Борнуур сумын төв мөн суудлын автомашин мотоциклтой мөргөлдөж  33 настай эмэгтэй нас баржээ.

Жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, бусдад аюул осолтой байдал үүсгэхгүйгээр зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)