Хоёр Солонгосын хөлбөмбөгийн шигшээ багуудын ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолт нэг ч үзэгчгүй болж өнгөрчээ


Мягмар гарагт /2019.10.14/ Умард Солонгосын нийслэл Пхеньян хотод хоёр хоёр Солонгосын хөлбөмбөгийн шигшээ багууд 2020 оны ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод хүч сорилоо. Харин уг тэмцээн Ким Ил Уны нэрэмжит стадионд ганц ч үзэгчгүй тэр байтугай хэвлэл мэдээллийнхэнд ч хаалттай болж өнгөрсөн байна. Тоглолтыг ФИФА-гийн тэргүүн Жианни Инфантино тэргүүтэй албаны хүмүүс үзэж сонирхсон бол Өмнөд Солонгосын фэнүүд үндэсний шигшээ багийнхаа ДАШТ-ий урьдчилсан шатанд хийсэн тоглолтыг 35 жилийн түүхэндээ анх удаа үзэж чадаагүй байна.Тоглолтын явцыг Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн холбооны төлөөлөгчид сошиал хуудсаараа мэдээлж байв. Тоглолтын үр дүн 0:0 харьцаатай өндөрлөжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)