Хоёр намын зардлын тайлангаас зөрчил илрэв

УИХ-ын сонгуульд 13 нам, дөрвөн эвсэл оролцсон. Тэд санал авсан өдрөөс хойш 45 хоногийн дараа буюу наймдугаар сарын 7-ны дотор сонгуулийн зардлын тайлангаа Үндэсний аудитын газар (ҮАГ)-т хүргүүлэхээр хуульд тусгасан. Энэ хугацаанд амжиж 11 нам, дөрвөн эвсэл тайлангаа ирүүлсэн юм. УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар тэдний тайланд аудит хийсэн дүнг ҮАГ-ын цахим хуудсанд өчигдрийн дотор байршуулах ёстой. Тэгвэл 20.00 цагийн байдлаар аудитын дүнг байршуулаагүй байв. Эх сурвалжийн хэлснээр хоёр намын тайлангаас зөрчил илэрсэн гэнэ. Хуулийн хугацаанд тайлангаа ирүүлээгүй намуудад нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч хариуцлага тооцох заалттай. Харин хөрөнгийн эх үүсвэр нь нотлогдоогүй, хууль бусаар хандив цуглуулж, зарцуулсан зэрэг зөрчилд татварын улсын байцаагч арга хэмжээ авах юм. Их эв болон Хөгжлийн хөтөлбөр нам тайлангаа хугацаандаа ирүүлээгүй билээ.

Ташрамд дурдахад, УИХ-ын сонгуулийн зардалд “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагынхан хөндлөнгөөс хяналт тавьж буй. Тус байгууллагынхан аудитын дүнг хугацаандаа байршуулахыг шаарджээ.

Бэлтгэсэн: Б.Анх 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)