Хоёр компани хөрөнгийн биржийн бүртгэлээс хасагдах нь

Монголын хөрөнгийн биржийн шалгуур багатай буюу гуравдугаар ангилалд бүртгэлтэй хэд хэдэн компани өөрчлөлт хийх болжээ. Тухайлбал, “Хөвсгөл” хувьцаат компани хэлбэрээ өөрчлөн хаалттай болохоор шийдвэрлэсэн байна. Үүнтэй холбоотойгоор жижиг хувьцаа эзэмшигчдэд үнэт цаасаа худалдах, эсвэл хаалттай компанийн хөрөнгө оруулагчаар үлдэх гэсэн сонголт өгсөн аж. Хувьцаа эзэмшигчдээсээ нэгж хувьцаагаа худалдан авах үнийг 2985.2 төгрөгөөр тогтоосон байна. Тус компанийн нийт хувьцааны 85.61 хувийг гурав, үлдсэнийг 36 хөрөнгө оруулагч эзэмшдэг өмч аж. Мөн “Баялаг налайх” компани хэлбэрээ өөрчлөх болжээ. Уг компанийн 311 872 ширхэг энгийн хувьцааны 76.86 хувийг дөрвөн хөрөнгө оруулагч эзэмшдэг гэнэ. Үлдсэн 23.14 хувь нь 626 хувьцаа эзэмшигчийн өмч аж.

Дашрамд дурдахад, удаан хугацаанд зогсолт хийсэн “Арвижих” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас үйл ажиллагааг нь сэргээх, бизнесийн боломжийг судлан, төлөвлөгөө боловсруулахыг Төлөөлөн удирдах зөвлөлдөө даалгажээ. Тус компани 2017 оны жилийн эцсийн байдлаар 22.26 сая төгрөгийн хөрөнгө, 72.99 саяын өр төлбөртэй гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)