Хоёр гагнуурчны буруугаас болж гал гарсан гэв

"Мобиком" компанийн шинэ оффист өнөөдөр 15:00 цагийн үед гал гарлаа. Онцгой байдлын гал унтраах ангийн алба хаагчид нэг цагийн хугацаанд ажилласны эцэст галыг бүрэн унтраав. 

Галын шалтгаан нь тус барилгад лифт угсарч байсан хоёр гагнуурчин галын аюулгүй байдлыг мөрдөөгүйн улмаас ийнхүү гал гарчээ. 

Барилгын ажил гүйцэтгэж байсан "Монполимет" компанийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлж буйгаар оффист байсан хүмүүс бүгд барилгаас гарч амжсан бөгөөд азаар хүний амь нас эрсдээгүй гэнэ. Харин хоёр ажилтан бага зэрэг угаартсан хэмээн тэрбээр ярьлаа.

Олон давхар, олон хүн ажилладаг барилгын галын аюулгүй байдлыг хангах үүднээс ослын гарц байх ёстой. Гэтэл тус барилгын ослын гарц дээр зэргэлдээх барилгын хогийн цэг байрлаж байжээ. Энэ нь онцгой байдлын алба хаагчдад үүрэг гүйцэтгэхэд хүндрэл үүсгэсэн хэмээн тэд хэлж байлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)