“Хоёр ард түмэн-Нэг ялалт” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ

Монгол Улс болон ОХУ өнөө жил Халх голын тулалдаанд Монгол, Зөвлөлтийн дайчид баатарлаг ялалт байгуулсны 80 жилийн ойг тэмдэглэж байгаа билээ. Ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд олон арга хэмжээ болж буйн нэг нь “Хоёр ард түмэн-Нэг ялалт” гэрэл зургийн үзэсгэлэн юм.

Уг үзэсгэлэнг Монцамэ агентлаг болон ОХУ-ын олон улсын мэдээллийн агентлагийн Sputnik радио хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэнд түүхэн болон орчин үеийг хамарсан  50 гаруй зураг дэлгэгджээ. Үүнээс 20 орчим нь Монцамэ агентлагийн архивт хадгалагдаж буй зургууд бол 36 гэрэл зургийг Оросын талаас дээжлэн үзүүлж буй аж.

Ташрамд дурдахад, Халх голын тулалдааны түүхэн гол үйл явдлыг харуулсан эл гэрэл зургийн үзэсгэлэн  Монголын уран зургийн галерейд долоо хоног дэлгэгдэх юм.

Э.Булган


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)