Хоёр автомашин мөргөлдөж, гурван хүн амь насаа алджээ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын “Олон-Овоо” гэдэг газарт хоёр автомашин мөргөлдсөн тухай дуудлага өчигдөр 08:02 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын шуурхай утсанд иржээ. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 30 км замыг туулан 08:38 цагт газар дээр нь очиход таван зорчигчтой “Алион” загварын суудлын автомашин, “Хонда инсайт” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байдалтай байв.

Ослын улмаас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын харьяат иргэн 60 настай эмэгтэй О, 60 настай эрэгтэй Э, 58 настай эрэгтэй Б нар нас баржээ. Мөн 61 настай эрэгтэй Ж, 58 настай эмэгтэй Ц, 56 настай эмэгтэй Н, 56 настай эмэгтэй Г нар гэмтсэн бөгөөд тэднийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)