Хоёрдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өгч эхэллээ

2020 оны хоёрдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдөр олгож эхэллээ. 2020 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтоор 901 615 иргэний 38.2 тэрбум төгрөгийг иргэдийн дансанд олгох юм байна. 

НӨАТ-ын тухай хуулд заасны дагуу албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг урамшуулал хэлбэрээр буцаан олгож байгаа билээ.

Хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг улирал тутам олгож байхаар зохицуулсны дагуу ийнхүү хоёрдугаар улирлын буцаан олголтыг олгож эхэлж буй юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)