Хошууч генерал Т.Бадрал БНХАУ-д суух Элчин сайдаар томилогдоно

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцсэний дотор ОБЕГ-ын Т.Бадралыг БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрх элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Энэхүү шийдвэрийг Ерөнхийлөгч дэмжвэл УИХ-аар хэлэлцүүлж, эцсийн шийдвэрийг гаргах юм байна.

Т.Бадрал нь 1994 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг Олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн бөгөөд англи, орос, франц хэлтэй нэгэн. 

ОБЕГ-ын даргаар өдгөө 5 дахь жилдээ ажиллаж байгаа тэрбээр 2015 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар бригадын генерал цол хүртжээ. Цаашлаад 2017 оны долдугаар сард хошууч генерал цол хүртсэн юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)