Хохирогчдын нэхэмжлэлийг Америкийн шүүх хүлээж авсангүй

Алан хядагч “Аль-Кайда” байгууллагад материаллаг дэмжлэг үзүүлж байсан гэж үзэж Саудын Арабын эрх баригчдаас нө­хөн төлбөр авахыг шаардсан 2001 оны есдүгээр сарын 11-ний алан хядах ажил­лагаанд өртөж амиа алдагсдын төрөл, төрөгсдийн нэхэмжлэлийг Нью-Йор­кийн Манхэттэн дүүргийн шүүх хүлээж авсангүй. Саудын Араб нь тус­гаар тогт­но­сон улс тул АНУ-ын хууль тог­тоом­жийг тэнд хэрэглэх боломжгүй гэж тойргийн шүүгч Жорж Дэниэлс мэдэгдсэн байна.2001 оны есдүгээр сарын 11-нд үйлд­сэн гэмт хэрэгт 2974 хүний амь сүй­дэж, Афган, Иракт НАТО байлдааны ажил­лагаа явуулах эхлэлийг тавьсан юм. Тэгэхэд “Аль-Кайда”-гийн амиа золиос­лог­чид зорчигч тээврийн дөрвөн нисэх он­гоц барьцаалж хоёрыг нь ажил хэрэгч Нью-Йоркийн бэлгэ тэмдэг гэж үздэг Дэл­хийн худалдааны төв рүү, бусад хоёрыг нь Пентагон болон Цагаан байшин руу явуулс­ны нэг нь л Пенсильвани муж улсын Шанксвилл хот орчимд сүйрч зорилгоо биелүүлж чадаагүй юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)