Хохирлыг арилгаж, сэргээн засварлахад шаардлагатай 742 сая төгрөгийн Засгийн газрын нөөц сангаас гаргана

Өнгөрсөн сард орсон аадар бороо, хүчтэй салхины улмаас Өвөрхангай аймгийн Хархорин, Архангай аймгийн Өндөр-Улаан, Хотонт, Хашаат сумын цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур хугарсан. Мөн Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, төв аймгийн нутаг дахь автозам, замын байгууламж эвдэрсэн юм. Хохирлыг арилгах, сэргээн засварлахад шаардагдах 742 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)