Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр: Байгалийн гамшгийн эсрэг би юу ч хийж чадахгүй

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр "25-р суваг" телевизийн сэтгүүлчдэд ингэж ярьжээ. Т.Гантөмөр нь өмнө нь БЗД-ийн Засаг дарга болон Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байжээ. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийн МАН-ын бүлгийн дэд даргаар албыг хашиж байлаа. 

Түүний хэлж буйгаар өнгөрсөн жил нийт 13 цас орсон бол энэ жилийн өвлийн эхэнд гэхэд 13-14 цас орсон бололтой. Монгол бол халуун Африк, хэзээ ч өвөл болж үзээгүй Энэтхэг, Пакистан биш. Цас үзээгүй оронд ийм явдал тохиолдвол гамшиг гэж үзнэ үү гэхээс дөрвөн улиралтай, эрс тэрс уур амьсгалтай манайх шиг оронд энэ бол энгийн нэг цас, түүний эсрэг урьдчилж бэлдэх гэж дарга нар арга хэмжээ авах ёстой л баймаар. Тэрнээс биш өнөөдөр цас орно, орохгүй, өнгөрсөн жил тийм байсан харин энэ жил онцгой байна ч гэдэг юм уу, иймэрхүү тайлбараар мань дарга өөрийнхөө хийх ёстой ажлыг дүгнэх учиргүй юмсан.

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (36)