Хотын дуу чимээнээс болж залуучууд дүлийрч байна

ОХУ-ын Физиологийн институтийн эрдэмтэд сүүлийн таван жил хийсэн судалгаандаа тулгуурлан мэдээлснээр, орчин үед хүүхэд, залуучуудын сонсох чадвар буурч байгаа бөгөөд үүнд хотын дуу чимээ багагүй нөлөөлж буй гэнэ. Мөн чихэвч байнга хэрэглэж, завсарлагагүй хөгжим сонсох болсонтой ч холбоотой. 

Сонсголын чадвар алдах өвчин орчин цагийн хүүхэд, залуучуудад тохиолдох хувь нь настайчуудынхаас өндөр байгааг судлаачид сануулжээ. Тухайлбал, Санк-Петербургийн нэгэн их сургуулийн 150 оюутныг судалгаанд хамруулахад 58 хувь нь сонсох чадвараа ямар нэгэн байдлаар алдсан байжээ.

Том хотуудын автомашин, үйлдвэрийн дуу чимээ, хүмүүсийн шуугиан залуу үеийнхнийг дүлийрүүлээд зогсохгүй хэмнэлийн мэдрэмжийн доройтолд оруулж, ярих чадварыг ч бууруулж буй нь аюултай гэж эрдэмтэд анхааруулсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)