Хотын дарга 25 сургууль, 23 цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан захирамж гаргаж, ерөнхий боловсролын 25 сургууль, 23 цэцэрлэгийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.

Учир нь эдгээр нь боловсролын байгууллагууд нь "Боловсролын тухай хууль"-д заасны дагуу сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авснаас хойш зургаан сарын дотор үйл ажиллагаа явуулаагүй болон зогсоосон хувийн өмчийн сургууль, цэцэрлэгүүд байжээ. 

Үйл ажиллагаа явуулах эрхээ цуцлуулсан байгууллагуудын жагсаалтыг ЭНД дарж харна уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)