Хотын дарга Су.Батболд өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгчээ

Улаанбаатар хотын захирагч буюу Нийслэлийн Засаг дарга Су.Батболд албан тушаалаасаа огцрох хүсэлтээ өгчээ. Тэрбээр "Ерөнхий сайдаас миний биеийг огцруулахаар санал гаргасан байна. Нийслэл Улаанбаатар хотын 1.5 сая оршин суугч, иргэдийн төлөө, тэдний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргахад Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг даргын харилцан хамтын ажиллагаа, ойлголцол нэн чухал тул миний бие цаашид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах нөхцөл, боломжийг харгалзан, үүрэгт ажлаас 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөс чөлөөлөгдөх хүсэлтийг үүгээр хүргүүлж байна.

Учир нь Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.2-т нийслэлийн 2019 оны төсвийг 2018 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн дотор батлуулахаар хуульчилсан болно. Иймд нийслэлийн ирэх жилийн төсвийг зохих журмын дагуу батлуулсны дараа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэхийг хүсье” гэсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)