Хотын гудамжинд чанга яригчаар зөвлөмж хүргэж байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх  сэрэмжлүүлэг  бүхий зөвлөмжийг чанга яригчаар гал унтраах тусгай зориулалтын автомашинаар хүргэж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлээ.

Хотын томоохон гудамж талбайн 20 чиглэлд онцгой байдлын 45 алба хаагч, 20 автомашинтайгаар ажиллажээ. Мөн Яаралтай түргэн тусламжийн төвийнхөн хотын төв орчмоор зөвлөмж хүргэж ажилласан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)