ХОТОО ХАЙРЛАХ ҮЗЭЛТЭЙ ОРЧИН ҮЕИЙН ЗАЛУУС АВТО ПАРАД ХИЙВ

Хот гэдэг бол шар айраг, найз нөхөд, гоё хөгжим, гоё машин... Энэ бүгдийн цогц” хэмээн дуучин Quiza хэлсэн юм. Хачин сонин хийц, донж бүхий спорт загварын авто машин, мотоцикльтой залуус III, IV хорооллын замаар өчигдөр урт цуваа үүсгэн явахыг харсан хэн хүнгүй гэдрэг эргэн гайхасхийж байв. Хотын гудамжинд тэр бүр харагдаад байдаггүй машин, мотоциклууд 20, 30-аараа ийн явааг даган хошуурах хүүхэд залуус “Өргөө” кино театрын өмнө цугларлаа. Тус кино театрын урд талын багахан зайд хоёр машин нэгэн зэ рэг бүтэн эргэлт хийхийг харсан хүмүүс дуу алдан, зарим нь гар утсаараа бичлэг хийж байсан юм.

Тэд бол Спорт авто машин болон мотоцикл сонирхогч залуу чуу дын “Fortuna”, “Black Team” клубийнхэн. Их хотын залуусыг нэгтгэн, нийслэлийнхээ хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулах, шинэ өнгө төрх, шинэ Улаанбаатарыг цогцлоох зорилготой “I love new UB” клубийн үйл ажиллагааг дэмжин энэхүү парадыг зохион байгуулсан юм.

“I love new UB-Залуусын эрх чөлөө” авто парадад оролцож буй залуус хотынхоо өнгө төрх, хөгжил дэвшлийг ямар байгаасай гэж хүсэж буйгаа “I love new UB” клубийн хүслийн самбарт бичиж үлдээлээ. “Black Team” клубийн ма шинаас бууж ирсэн дуучин дуучин Quiza “Хотоо хайрлах үзэл гэдэг бол хог түүхийн нэр биш, хог хаяхгүй байхыг хэлнэ. Энэ хотод амьдарч байгаагийнх бид түүнийгээ хайрлах учиртай. Түгжрэлтэй замд хоёрхон машины урд гарахын тулд харааж бухимдахын оронд эгнээ байраа эзлээд явах нь хөмсөг зангидсан хотын төрхийг өөрч лөх алхам болно. Өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлэхийг уриалж байна” хэмээн самбарт бичсэн хүслээ хуваалцав.

Л.Ганчимэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)