Хотоос хамгийн ойрхон амралтын газрууд

"Сүм" цогцолбор
"Сүм" аялал жуулчлалын  цогцолбор нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Туул голоос хоёр км зайд байрладаг. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн шинэсэн ойн аманд Улаанбаатар хотоос зүүн тийш 56 км засмал зам, 9 км сайжруулсан шороон замаар явж хүрнэ. Энэ баазад саатснаар Сархинаган тоонотой эртний ламын гэр музейгээр зочилж, галын наадам хийх боломжтой. 

"Тэрэлж лож" гэр бааз
Улаанбаатар хотоос 55 км-т Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Онгоцын аманд байрладаг. Гэр буудалд тухалж амралт чөлөөт цагийн гэр, музейгээр зочлох боломжтой. Монгол малчин айлын маягаар тохижуулсан музейд нүүдэлчин айлын амьдралын хэв маягийн талаар бүрэн ойлголт өгөхүйц эдлэл хэрэгслийг байрлуулсан байдаг.

"Санзайн амралт"
Энэхүү амралт нь хотоос 28 км зайд оршдог. Дотроо халууны шугамтай хосын ортой. Нэг дор 70 хүн хүлээн авах чадалтай. Бүжгийн болон хоолны заалтай, массажны өрөөтэй, чөлөөт цагт зориулсан биллъярд, теннис зэрэг таны тав тухыг бүрэн хангахуйц зүйлстэй.

"Хотула жуулчны бааз"
"Хотула" жуулчны бааз нь Улаанбаатар хотоос 50 км зайд Горхи Тэрэлжийн хөвөөнд байрладаг. Тус жуулчны бааз нь домогт Хотула баатарын нэрээр нэрлэгдсэн юм. Өвөл, зуны аль ч улиралд нэг ээлжиндээ 60-80 зочин хүлээн авах хүчин чадалтай. Тэмдэглэлт баярын, төрсөн өдөр, хурим найр болон тусгай хүлээн авалт зохион байгуулах, бэсрэг болон  галын наадам зохиох, морь , тэмээ болон сарлаг унах боломжтой. 

"Хайртхаан" амралт цогцолбор
Улаанбаатраас 45 км Дархан орох замд "Хайртхаан" амралт цогцолбор байрлаж байна. Энэхүү амралт нь нэг дор 70-80 хүн хүлээн авах хүчин чадалтай. Европ зоог, хорхог зэрэг хүссэн хоолоо захиалан хийлгэх боломжтой. Морь унаж, явган аялалд явж болно.

"Тамир" амралт цогцолбор
Улаанбаатраас 56 км, Ар хүүшийн аманд энэхүү цогцолбор байрлаж байна. Нэг дор 60-70 хүн хүлээж авах хүчин чадалтай. Галын наадам хийж, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, ууланд авирах боломжтой.

"Хаан жимс" жуулчны бааз
"Хаан жимс" жуулчны бааз нь Улаанбаатраас зүүн зүгт 55 км-т, "Чингис хааны хөшөөт цогцолбор"-оос хойш хоёр км зайд, Туул голын хөвөөнд байрладаг. 80 хүний багтаамжтай зочид буудал болон гэр буудалтай. 10 хүний багтаамжтай караоке, мини кино театртай.

“Цонжин” жуулчны бааз
Улаанбаатараас 55 км, Төв аймаг, Эрдэнэ сум, Чингис хааны хөшөөт цогцолбороос зүүн хойш дөрвөн км Туул голын эрэг дагуу байрладаг. Нэг ээлжиндээ 40-60 хүн хүлээн авах боломжтой. Чингис хааны хөшөө, Хустайн нуруунд нэг өдрийн аялал хийж, агаарт байгалийн сайханд хонохыг санал болгож байна.
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)