Хосдоо хууртчихаад "Ганц бие байх шиг жаргал алга" гэж хэлэхэд хүрж байсан 6 хүний түүх

1. Монгол үнэхээр жижигхэн

Би найз охинтойгоо 5 жил үерхсэн. Хамаг амьдралаа түүнтэй холбон төлөвлөж, тооцоолж байлаа. Гэтэл нэг л өдөр найз бүсгүй минь "Хэсэг хугацаанд хол байж үзье" гэсэн. Би ч олон юм бодолгүй зөвшөөрчихсөн. Гэтэл бид эргэж холбогдоогүй. Харин 2 жилийн дараа тэр ажлынхаа газрын нэг залуутай гэрлэчихсэн. Угаасаа надтай хамт байхдаа ч миний араар тавьж байсан юм билээ. Монгол үнэхээр жижигхэн юм. Хамгийн харамсалтай нь түүнтэй минь суусан залуутай амрагийн харилцаатай хүүхнийг би таньдаг болж таарсан. 

30 настай эрэгтэй

2. Утасны амраглал

Би бол цөөнх. Найз залуутай байлаа. Бид 7 жил давгүй сайхан л амьдарсан. Гэтэл сүүлийн хэдэн өдөр багынхаа найзтайгаа чатлаж байна гээд утаснаасаа салахаа больчихов. Надад нэг л муу совин төрөөд нэг өглөө утсаа өгөхийг хүссэн. Тэр мэдээж үгүй гэсэн. Авах гэж булаацалдаж байгаад утсыг нь хальт харахад шалдан зургаа "багынхаа найз"-уруу явуулчихсан байдаг юм даа. За тэгээд л бүх юм эхэлсэн. Надаас утсаа булааж аваад газар савчихсан. Нэгэнт л бүх зүйл болоод өнгөрсөн хойно надад тэр утас л хайран санагдсан юм даа. 

37 настай эрэгтэй

3. Хэтэрхий сайн найзууд

Хоёр жилийн өмнө. Хуучин найз залуу маань цэцэрлэгээсээ хойш найзалсан найзтайгаа шалдан байж байхад нь би харчихсан. Уг нь бид 2 хамт амьдраад удаагүй байсан. Жоохон харамсалтай л байдаг юм. Гэхдээ тэднийг хараад миний уур биш инээд хүрсэн. "Та 2 үнэхээр сайн найзууд юм аа" гэж хэлээд л гараад явчихсан. 

24 настай эмэгтэй

4. Нэгэн зэрэг 4!?

Фитнесийнхээ багштай болздог болоод бас хөөрхөн удлаа. Тэрний хувьд өөрийгөө цор ганц биш гэдгээ мэдэж байсан хэрнээ итгэдэг байсан юм. Нэг өдөр агаарт гарахаар боллоо. Амралтын газар очоод түүнийг шүршүүрт орж байх зуур утсыг нь шалгатал надаас гадна 3-ын гурван хүүхэнтэй зэрэг явдаг болохыг нь мэдсэн юм. Тэдний 2 нь надтай адилхан тийм л дотно харилцаатай байлаа. "Ямар ядардаггүй новш вэ!" гэж хэлээд дахиж уулзаагүй.

29 настай эмэгтэй

5. Ямар ч асуудалгүй гэж худлаа хэлсэн

Найз залуу маань нэг шинэ найзтай болсон гэж надад ярих боллоо. Түүнийгээ надтай ч хүртэл танилцуулж бид дотно найзууд болцгоов. Бараг цаг тутамд ярьдаг тийм л үй зайгүй. Гэхдээ нэг л өдөр тэднийг амралтын өдөр болгон найз залуугийн минь гэрт уулзаж заваардаг байсныг олоод мэдчихсэн хахахаха. Тэгээд л бид 2 салсан харин тэд аюултай харилцаатай хэвээрээ л байгаа.

23 настай эмэгтэй

6. Аймар ч юм уу...

Би 5 жилийн турш гэрлэсэн эртэй бэлгийн хамтрагчид байсан. Бүр эхнэртэйгээ амьдардаг орон сууцанд нь очиж унтдаг байсан.

30 настай эмэгтэй

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)