Хортон шавьжаар бохирдсон жимсийг устгалд оруулжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас иргэний гаргасан гомдол, мэдээллийн дагуу өнгөрсөн лхагва гарагт /2020.08.19/ Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Алтжин санаа” ХХК-ний “Алтжин” худалдааны төвийн 1557 тоот лангуу дээр шавьжтай /амьд / хасарваань жимс борлуулж байсан иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар худалдан борлуулж буй хасарваань жимс болон сав баглаа боодол нь хортон шавьжаар бохирдсон нь тогтоогдлоо.

Илэрсэн зөрчилд нь Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэл оногдуулж, хураан авч устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж ажиллалаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)