Хориглосон хугацаанд самар түүсэн иргэдийг “Зуслан”-д ховлоорой

БОАЖ-ын сайдын А/463 дугаар тогтоолыг үндэслэн иргэдийг ирэх есдүгээр сарын 1 хүртэл самар түүх, худалдан борлуулах, экспортлохыг хориглосон талаар нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ. Иргэд жил бүр самар түүх нэрийдлээр хотын ногоон бүсэд зорчиж, ойн сангийн 17.3 хувийг эзэлдэг хушин ойг хайр найргүй гэмтээж, сүйтгэх болсныг мэргэжилтнүүд онцолсон. Тиймээс энэ төрлийн зөрчлийн мэдээллийг байгаль хамгаалагчид болон “Зуслан” аппликэйшнээр дамжуулан нийслэлийн Байгаль орчны газарт ирүүлэхийг уриалав. Хориглосон хугацаанд самар түүсэн тохиолдолд иргэнийг 300, аж ахуйн нэгжийг 3000 нэгжээр торгоно.

Бэлтгэсэн: Ж.Сувд


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)