Хорватын ерөнхийлөгчөөр социал-демократ намын Иво Йосипович сонгогдлоо

Хорватын сөрөг хүчин Социал демократ намаас нэр дэвшигч Иво Йосипович өчигдөр явагдсан II шатны сонгуульд олонхийн санал авч ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тэрээр сонгогчдыг 60.29 санал авсан бол өрсөлдөгч, Загреб хотын захирагч Милан Бандич 39.71 хувийн санал авчээ. Иво Йосипович энэ жил 52 настай, улс төрчөөс гадна хөгжмийн зохиолч нэгэн юм байна. Тэрээр 1991 онд тусгаар тогтносноос хойших гурав дахь ерөнхийлөгч болж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)