Хоосон тархины хийрхэл

Таван настай хүү компанийн захирал болохыг мөрөөднө. Таньдаг захирал ахынхаа туулсан бартааг тэр мэдэхгүй ч, чихэр авах мөнгө халаасанд нь үргэлж байдаг болохоор нь тэр баатраа болгочихсон явна. Мөнгө хэмээх бүхнийг холбодог гинжийг энэ бяцхан ертөнц хэдийнэ олоод харчихсан нь тэр. 20 настай охин баян нөхөр мөрөөднө. Түүнд хувинтай нүүрс зөөж, өглөө бүр хүйтэн усаар гараа угаах нь таалагдахгүй байгаа учраас нүүрээ гоодон, зоогийн газрын цонхоор ширтэн, цагаан “Бенц”-тэй залуу харуулдаж суугаа. 50 настай ах хорооны даргын суудал мөрөөднө. Нам дагаж, итгэл үнэмшлээ худалдаж, хүний үгээр үзэл бодлоо өөрчилчихсөн болохоор түүнд хоосон магтаал ч сайхан сонсогддог. Тэнэгийн дотор уужуу гэж энэ.

Хэзээнээс монгол хүмүүс ийм өчүүхэн болчихсон юм бэ. Эх орон, газар шороогоо ганцхан сая төгрөгөөр худалдахад бэлэн хүмүүс Урт цагааны гудамж, өдгөө Эмээлтийн замаар “хөглөрч” байна. “Ходоод хоосон хүнтэй улсын хувь заяаны тухай яриад нэмэргүй шүү дээ” гэж тэднийг хаацайлах нэгэн байхад ухаан нь хувцас шигээ өнгө алдаж, өр төлбөр, мөнгөнөөс өөрийг харахаа больсон өнөө цагийн Монголын иргэдийг өөр нэг нь өрөвдөж, шоолно. Өөрсдийнх нь хүн чанар ч газрын мухарт хүрсэн болохоор хөөрхийсийг дэвэргэж, хооронд нь талцуулж, байлдуулж байгаад эрх мэдлийн индэрт “томчууд” гарна.

Үргэлжлэлийг уншина уу


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)