Хоолны мах бүдүүн хэрчлээ гэж эхнэрийнхээ хоёр хурууг зүсжээ

Хоолны мах бүдүүн хэрчлээ хэмээн уурлан агсам тавьж, эхнэрийнхээ хуруунуудыг нь зүсэж, гэмтээсэн хэрэг 2019 оны есдүгээр сарын 05-ны өдөр гарчээ.

Тухайлбал, СХД-ийн 24 дүгээр хороонд оршин суух иргэн "Нөхөр согтуу хутга барьчихаад агсам тавиад байна” гэх дуудлагыг цагдаагийн байгууллагад ирүүлжээ. Уг дуудлага мэдээллийг шалгахад тус тоотод суух "С" /эм.43н/-г хамтран амьдрагч "С" /эр.45н./ нь согтуурсан үедээ хоолны мах бүдүүн хэрчлээ гэж маргалдан зүүн гарын дунд болон ядам хурууг зүсэж гэмтэл учруулсан байна. Тус үйлдлийг цагдаагийнхан таслан зогсоож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)