Хонконг руу явах гэж буй иргэдэд АНХААРУУЛЖ байна

Хонконгийн олон улсын нисэх буудалд 8 дугаар сарын 12-ны өдөр тэмцэгчид эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, бүртгэлийн ажиллагааг саатуулснаас нислэгүүд цуцлагдаж, эмх замбараагүй байдал үүсгэсэн тул цагдаагийн тусгай хүчин ажиллагаа явуулж, 8 дугаар сарын 14-ний өглөө нисэх буудлын үйл ажиллагааг хэвийн байдалд оруулсныг зарлаад байна. Иргэдэд хандаж дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна:

  • Нисэх онгоцны буудалруу очихоосоо өмнө нисэхийн вэб сайт руу орж хуваариа нягтлах. “HKG My Flight application”-ыг гар утсандаа татан авч нислэгийн мэдээлэлтэй танилцах;
  • Олон хүн цугласан газраас хол байх;

2019 оны 8 дугаар сарын 15-нд “Wan Chai”,
2019 оны 8 дугаар сарын 17-нд “Central, Admiralty, Hung Hom, Kowloon”,
2019 оны 8 дугаар сарын 18-нд “Causeway Bay, Central”,
2019 оны 8 дугаар сарын 19-нд “MTR” метроны буудал,
2019 оны 8 дугаар сарын 25-нд “Kwai Chung to Tsuen Wan” зэрэг газруудад жагсаал цуглаан болох магадлалтай байгаа тул эдгээр газруудаар аль болох зорчихгүй байхыг анхааруулж байна.

Шаардлагатай тохиолдолд дараах хаягаар холбоо барина уу.

Хаяг / Address: Монгол Улсаас Хонконг ЗЗОБ-д суугаа ЕКГ, Hong Kong Unit 1203, 12/F, Tower 2, Lippo Centre 89 Queensway Road Admiralty
Цахим хуудас: www.hongkong.consul.mn
Цахим шуудан: hongkong@mfa.gov.mn
Facebook: www.facebook.com/ConsulateGeneralofMongoliaHK/
Утас: +852 25222400, 93057096


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)