Хонконгод 7,9 сая ам.долларын хохирол учирчээ

Хонконгод өнгөрсөн онд болсон, олныг хамарсан жагсаал, цуглааны үеэр хэт давруу үзэлтэй жагсагчдын үүсгэсэн эмх замбараагүй байдлын улмаас тус бүс нутгийн Засгийн газарт 7.9 сая ам.долларын хохирол учирчээ. “China daily” сонинд бичсэнээс үзвэл, Архитектур, хот төлөвлөлтийн яам нь 4000 объект, тэдгээрийн дотор цагдаагийн хэсгүүдэд засвар үйлчилгээ хийсэн байна.

Хамгийн их хохирол Хууль тогтоох зөвлөл буюу парламентын цогцолборт учирчээ. Өнгөрсөн оны долдугаар сарын 1-нд эл барилга руу нүүрээ халхалсан, олон зуун залуу дайран орж, эвдэн сүйтгэсэн юм. Хонконгийн төв болох Адмиралти дүүрэгт байрлах уг барилгыг засахад бараг хоёр сая ам.доллар зарцуулсан гэнэ.

Мөн эх газрын Хятадтай залгаа хэсэг орших Чэн Ша Вань дүүрэг дэх Засгийн газрын байрыг засахад 1.2 сая ам.долларын зардал гаргасан байна. Эмх замбараагүй байдалд оролцогчид Хонконгийн янз бүрийн дүүрэг дэх бусад объектыг эвдэн сүйтгэж, шатах бодис, будагтай лонх шиджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)