Хонконгод хорт хийн дайралтад гучаад хүн өртжээ

Хонконгод хүмүүсийн эсрэг хортой хүчил ашигласан дайралтын шинэ тохиолдол гарч хүүхэд, гадаадын есөн жуулчин, нийт гучаад хүн өртжээ. Энэ хэрэг явдал бямба гаригийн шөнө дөлөөр Темпл-стрит / Коулун хойг / гэдэг алдартай бараан захад болсон байна.
Хоёр хуванцар сав хортой хүчил хүмүүс рүү цацжээ. Түүний улмаас бие, нүүр, гар нь түлэгдсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.
13 сая хүн амтай Хонконгийн хүн ам шигүү суудаг янз бүрийн хорооллуудад сүүлийн 13 сард огтын учир бүтүүлэг шалтгаанаар иймэрхүү хорт хийн дайралт зургаан удаа гарч, нийтдээ 100 орчим хүн өртсөнд тэндхийн оршин суугчид санаа ихээхэн зовж буй юм байна. Сүүлд болсон дайралтад сэжиглэж нэг хүнийг саатуулан байцааж буй ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)