Хонконгийн шүүх өсвөр насны хоёр хүүд метроны буудлыг эвдэж сүйтгэсэн гэж 36,5$ мянган долларын торгууль ногдуулжээ


Өчигдөр Хонконгийн шүүх хоёр өсвөр насны хөвгүүнд жагсаал цуглааны үеэр эд зүйл эвдэж сүйтгэсэн хэрэгт буруутган 285 мянган хонконг долларын (36,5$) торгуулийн шийтгэл оноожээ. South China Morning Post сонинд бичсэнээр энэ нь зургаан сарын турш үргэлжилсэн үймээн самууны үеэр хотын төмөр замын сүлжээн дэх объектуудад эд зүйлс эвдэж сүйтгэж, тоносон хэргээр гарсан гарсан анхны шүүхийн шийдвэр юм. 15, 17 насны коллежийн хоёр сурагч өнгөрсөн 9-р сарын 7-нд Туен Мун дүүргийн метроны 3 буудлын тасалбар зардаг автомат, хяналтын камер болон бусад тоног төхөөрөмж эвдэж сүйтгэсэн хэрэгт бурууджээ. Сэжигтнийг шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал Хонконгт зургадугаар сарын эхэн үеэс хойш үргэлжилж байгаа билээ. Хонконгийн эрх баригчид буулт хийж, 10 дугаар сарын эхээр уг хуулийн төслийг бүрмөсөн эргүүлэн татсан боловч сөрөг хүчнийг дэмжигч залуус засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглааныг үргэлжлүүлсээр байгаа бөгөөд үүнийг дагаад үе үе эмх замбараагүй байдал, дээрэм тонуул дэгддэг аж. Амны хаалт зүүсэн хэт даврагчид олон удаа метроны буудлуудын тоног төхөөрөмжүүдийг эвдэж сүйтгэн, галдан шатааж, тамар зам дээр элдэв зүйл хаяж хөдөлгөөнд саад учруулжээ. Үүний үр дагаварт Хонконгийн метроны 161 буудлын 147-д нь хэдэн арван сая ам.долларын хохирол учруулсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)