Хонконгийн парламентын гишүүнийг хутгалжээ


Үл мэдэгдэх этгээд Хонконгийн хууль тогтоох байгууллагын гишүүн руу хутга барин дайрсан тухай South China Morning Post мэдээлэв. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр бол эл хэрэг өнөө өглөө /2019.11.06/ Хонконгийн Туен Мун дүүрэгт болжээ. Парламентын гишүүн Хо Жуньяо орон нутгийн зөвлөлийн сонгуулийн кампанит ажлын хүрээнд дүүргийн сонгогчидтойгоо уулзаад явж байжээ. Гишүүнээс гадна өөр хоёр хүн мөн шархадсан бөгөөд хохирогчдыг яаралтай эмнэлэгт хүргэсэн аж. Хэрэгтнийг газар дээр нь барьсан байна. Тус хэвлэлд бичсэнээр бол засгийн Хо Жуняогийн цагаан футболк өмссөн эрчүүдтэй гар барьж байгаа дүрс бичлэг нийгмийн сүлжээгээр ил болсноор тэрбээр маш их шүүмжлэлд өртжээ. Өмнөхөн нь Юаньлан метроны буудалд цагаан футболк өмссөн эрчүүд хар хувцастай хэсэг хүмүүсийг Засгийн газрыг эсэргүүцэж буй жагсагчид хэмээн бодон модоор зодож жанчин 36 хүнийг хүнд гэмтээсэн хэрэг гараад байж. Гишүүн халдагч этгээдтэй ямар нэгэн талаар холбоотой гэдгээ үгүйсгэсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)