Хонконгийн жагсагчид АНУ-аас тусламж хүсжээ


Хонконгийн удирдлага гэмт хэрэгтнийг  Их газар руу шилжүүлэх тухай хуулийн төсөлийг эргүүлэн татах шийдвэр гаргасан ч тус хотод эсэргүүцлийн жагсаал   үргэлжилсээр байна. Уг хуулийн төслийг эсэргүүцсэн  тэмцэл 14 долоо хоног үргэлжилж байгаа бөгөөд үүнээс гадна тэмцлийн явцад хэд хэдэн өөр  шаардлага тавих болсон юм. Жагсагчид одоо засаг захиргааны тэргүүнийг шууд сонгох ардчилсан сонгууль явуулах, цагдаагийн ажилтнуудын гэм буруутай үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаа явуулах зэрэг шаардлага тавьж байгаа аж. Энэ удаагийн жагсаалд 23 мянган хүн оролцсон тухай зохион байгуулагчид мэдээлжээ. Мөн Ням гарагийн өглөө олон мянган хүн Хонгонг  дахь АНУ-ын консулын байрны гадна жагсаж, хотоо аварч өгөхийг ерөнхийлөгч Дональд Трампаас хүссэн байна.Тэд АНУ-ын төрийн дууллыг дуулж, төрийн далбааг нь мандуулж, "Трамп, биднийг авраач!", "Ардчиллыг хүсэж байна",  "Бээжинг эсэргүүцэж, Хонконгийг аврая” зэрэг уриа, зурагт хуудас барьсан байв.Жагсагчид консулын газарт өөрсдийн хүсэлт шаардлагыг гардуулж өгсөн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)