Хол гэртэй 100 хүүхдийг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хүргэж өгчээ

"Бодь Даатгал" ХХК болон "Улаанбаатар такси" компанийн хамт олон нийтийн тээврээр зорчдог болон өнөөдөр авто машины дугаар нь явдаггүй, сургууль, цэцэрлэгээсээ хол байдаг айлын  100 хүүхдийг аав ээжийнх нь хамтаар үнэгүй хүргэж өгч байна. Уг 100 хүүхдийн нэрсийг өчигдөр буюу энэ сарын 10-ны өдөр "Бодь Даатгал" ХХК-ийн Харилцагчийн Халамж Үйлчилгээний хэлтсийн үнэгүй хүргүүлэх таксигаа захиалсан байна. Холбогдох албанаас тодруулахад "Уг үйлчилгээг Монголдоо анх удаа хэрэгжүүлж байгаа юм. Хэрэв амжилттай болж, олон хүүхдийг баярлуулж чадвал цааш цаашдаа хүйтэн өдрүүдэд хүүхдүүдийг хүргэж өгсөөр байх болно" хэмээн мэдэгдсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)