Холимог тулааны тамирчин Конор МакГрегорын хүн зодсон бичлэг ил болжээ

Холимог тулааны тамирчин Конор МакГрегор хижээл насны нэгэн эрийг дайлсан архийг нь уугаагүйн нь төлөө цохиж унагажээ Энэ танхай явдал Ирландын нийслэл Дублин хотын нэгэн бааранд болжээ. Тамирчин эр тус баарнаас өөрийн хувийн үйлдвэрийн архийг худалдаж аваад тэнд байсан хүмүүсийг дайлсан аж. Үйлчлүүлэгчдийн нэг дайлсан архинаас хэд хэдэн удаа татгалзсанд МакГрегорын уур нь хүрч түүний толгой руу цохижээ. Ингэснийхээ дараа тамирчин хаашаа ч юм зугтан алга болсон байна. Эл явдал өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон ч бичлэг нь саяхан ил болсон байна. Ирландын тамирчин Конор МакГрегор 21 ялалт, 4 ялагдалтай өндөр зэрэглэлийн тамирчин. 2018 онд дэлхийн аваргын төлөөх хамгийн сүүлийн тулаанд тэрбээр Оросын тамирчин Хабиб Нурмагомедовт ялагдсан билээ. Forbes-ийн мэдээлснээр МакГрегор дэлхийн хамгийн өндөр цалинтай алдартнуудын нэг бөгөөд энэ наймдугаар сард МакГрегор тэрбумтан гэдгээ зарласан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)