Холимог тулааны дэлхийн аварга Конор Макгрегор зодог тайлж буйгаа мэдэгджээ

Өнөө өглөө холимог тулааны UFC хувилбарын дэлхийн аварга Ирландын тамирчин Конор Макгрегор  “Сайн уу, залуучуудаа! Нэг зүйл хурдан зарлая. Холимог тулааны урлаг гэсэн нэрээрээ алдаршсан   спортоо орхин  албан ёсоор зодог тайлах шийдвэрийг би гаргалаа. Үлдэж буй бусад тамирчдад амжилт хүсье” гэж твиттер худсандаа жиргэжээ. 2016 онд Макгрегор зодог тайлж байгаагаа зарласныхаа дараа  Америкийн тулаанч Нэйт Диазтай тулалдаж хожигдоод дагаа нэхсэн бол 2017 онд  мэргэжлийн боксын аварга Флоид Мэйуизертэй боксын дэвжээнд тулалдаад мөн л ялгдсан билээ. Гэхдээ тэрээр зүгээр ялагдайгүй бөгөөд тулаан болгоныхаа дараа чамлахааргүй мөнгө халаасалдаг аж. Хамгийн сүүлд Ирландын тамирчин  ОХУ-ын тулаач Хабиб Нурмагомедовтай тулалдаж, дөрөвдүгээр үед бууж өгсөн билээ. Тиймээс түүний дээрх мэдэгдэл үнэн эсэх нь эргээлзээтэй байна.  Үргэлж дуулиан шуугианы бай болж байдаг Конор Макгрегор Хабиб Нурмагомедовтай хийсэн тулааныхаа дараа өрсөлдөгчийнхөө сууж явсан автобус руу дайрч, довтолсныхоо төлөө уур уцаараа зохицуулж сурах хичээлд сууж, таван өдөр нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх шийтгэл авч басан бол хэдэн долоо хоногийн өмнө өөрийнх нь зургийг авах гэсэн фенийхээ гар утсыг булааж авснаараа дээрмийн хэрэгт буруутгагдан мөн л саатуулагдсан байдаг. Өдгөө 30 настай тамирчин нийт 25 том тулаанд оролцсноос 21-д нь ялж байжээ. Холимог тулааны UFC хувилбарын хөнгөн жингийн ангилалд 8-дугаарт эрэмбэлэгддэг аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)