Холимог тулааны аварга МакГрегорын эсрэг ялагдашгүй Флойд

Аль жилийн өмнөөс л энэ хоёр тамирчныг тулалдаж магадгүй гэсэн цуурхал тараад байсан нь биеллээ олжээ. 

UFC-гийн зүгээс тулааны албан ёсны товыг наймдугаар сарын 28-ны өдөр зарлалаа. Хоёр тамирчин холимог тулааны дүрмээр тулалдах учраас Ирланд залууд давуу талтай гэсэн үг юм. Конор МакГрегорын хувьд Эдди Альваресыг ялж хос бүстэй болсноор хоёр өөр жинд аваргалсан анхны тулаанч болсон. Түүнээс хойш огт дэвжээн дээр гараагүй байгаа бөгөөд зодог тайлах эсэх нь эргэлзээтэй байсаар эцэст нь тулалдахаар болжээ.

Харин Флойд мэргэжлийн карьертаа 49 тулаан хийж бүгдэд нь ялснаас 26-г нь хүнд цохилтоор дуусгаж нэг ч удаа ялагдаж үзээгүй итгэмээргүй амжилттай яваа. Тэрээр энэ жил 40 нас хүрж буй нь зодог тайлах болсныг илтгэж байгаа билээ. Энэ нь тулааныг илүү сонирхолтой болгож байгаа юм. Мэдээж тэр энэ агуу амжилтынхаа төгсгөлд ялагдал амсахыг хүсэхгүй нь лавтай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)