ХОЙД СОЛОНГОСЫН УДИРДАГЧ ХҮРГЭН АХААРАА ӨЛСГӨЛӨН НОХДЫГ ХООЛЛОСОН УУ

Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун хүргэн ахыгаа цаазаар авахуулах ял оноосон тухай мэдээлэл өнгөрсөн сард цацагдсан ч ялыг чухам хэрхэн гүйцэтгэсэн тухай мэдээлэл олонд дэлгэгдээгүй билээ. Тэгвэл Жөн Ун хүргэн ахыгаа торонд түгжиж, өлсгөлөн 120 нохойгоор тасар татуулан хөнөөсөн тухай жихүүцэм мэдээллийг Хонконгийн сонинд мэдээлснийг Их Британийн www.express. co.uk цахим хуудас дамжууллаа. Чан Сун Тэкийг эдийн засгийг буруу удирдаж, авлига хээл хахуульд автан, хар тамхи, биеэ үнэлэх явдлыг дэвэргэсэн хэмээн буруутган цаазаар авах ял оноосон юм.

Хонконгийн “Wen Wei Po” сонинд Хойд Солонгосын удирдагч хүргэн ахыгаа таван туслахынх нь хамтаар торонд хорьж, хэрхэн амьдаараа нохойд идүүлэхийг харж суусан хэмээн бичжээ. Гурав хоногийн турш хооллоог үй 120 нохой зургаан эрийг нэг цагийн дотор барьж идсэн бөгөөд энэхүү аймшигт үйл явдлыг тус улсын 300 орчим дээд албан тушаалтан удирдагчийнхаа хамтаар харсан гэнэ. Эл мэдээллийн үнэн эсэхийг баталгаажуулааг үй ч Хойд Солонгосыг судлаач хэд хэдэн хүн цаазын ялыг ийм бусармаг аргаар гүйцэтгэсэн байж болзошгүй хэмээн үзэж буйгаа өгүүлжээ.

Харин зарим судлаач Бээжингийн эрх баригчид тус сониноор дамжуулан Умард Солонгосын эсрэг суртал ухуулга хийж байж болзошгүй хэмээн үзжээ. Чан Сун Тэк нь Жөн Уны авга эгч Ким Кьюн Хитэй гэрлэсэн бөгөөд өмнөх удирдагч Ким Жөн Илийн шадар зөвлөх байжээ. Түүнчлэн түүнийг 2011 онд Жөн Ил төрийн эрхийг гартаа авах үед их тусалсан хүн хэмээн үздэг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)