Хогийн цэгт гал гарч, орон гэргүй иргэн түлэгджээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Парадоксын автобусны буудлын хажууд ил задгай хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын шуурхай алба өчигдөр өдрийн 22:37 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид хоёр км замыг туулан 22:42 цагт очиж 10 минут ажиллаж түймрийг унтраажээ. 

Уг гал түймэрт тодорхой оршин суух хаяггүй иргэн Э /31 настай, эрэгтэй/ хоёр гар, нүүрний хэсэг түлэгдсэн байсныг түргэн тусламжийн эмчид шилжүүлэн өгсөн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)