Ховд гол дээр УЦС барих ТЭЗҮ боловсруулжээ

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Тавалдайн хавцал дундуур урсан өнгөрдөг Ховд гол дээр Туркийн ZTM компани усан цахилгаан станц барих гэж буйг бид 2013 оны зун тус компанийг судалгаа хийхээр Монголд төлөөлөгчөө ирүүлэхэд нь уншигчдадаа мэдээлсэн. Тус компани Ховд гол дээр өөрийн хөрөнгө оруулалтаар усан цахилгаан станц барихаар ТЭЗҮ боловсруулжээ. Уг ТЭЗҮ-д Туркийн тал дэвшилтэт технологи ашиглан, 88,7 МВт хүчин чадалтай УЦС байгуулах боломжтой гэж тусгасан байна. Үүнээс гадна тус компани өөрийн хөрөнгөөр баруун бүс дэх усны эрчим хүчний мастер төлөвлөгөө боловсруулж эхэлсэн аж.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт өчигдөр “ZTM” компанийн УЦС-ын төслийн зохицуулагч, профессор Тургут Озтас болон бусад хүмүүсийг хүлээн авч уулзан, боловсруулсан ТЭЗҮ-тэй нь танилцжээ. “ZTM” компани Монгол Улсын Концессын тухай хуулийн дагуу барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэйгээр Ховд гол дээр УЦС байгуулах сонирхолтой байгаа аж.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)