Ховд аймгийн цэвэрлэх байгууламжын барилгыг улсын комисс хүлээн авлаа

Ховд аймгийн цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын тендерийн гүйцэтгэгчээр Ховдын Тулга ХХК шалгарч 2012 онд ажлаа эхэлсэн боловч төсөв санхүүгийн хүндрэлээс үүдэн жил дамнан явсаар өнөөдөр ашиглалтанд орж улсын комисс хүлээж авлаа. Энэ үеэр аймгийн засаг дарга Галсандондог, аймгийн засаг даргын орлогч Батсүх, болоод холбогдох салбарын хүмүүс тус бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцсан юм. 
Цэвэрлэх байгууламж ашиглалтанд орсноор олон давуу тал бүрдэж байна. Тус цэвэрлэх байгууламж нь 7000 м куб хүчин чадалтай бөгөөд хоногт 3400-3800 м куб усыг цэвэрлэх юм байна. Усыг цэвэрлэхдээ механик арга, халдаваргүйжүүлэх арга, байгалийн арга, биологийн арга гээд дөрвөн дамжлагаар шүүж, идэвхтэй бактер устаж бүрэн цэвэрлэнэ гэдгийг инжежнер техникийн албаныхан онцолж байлаа. 
Уг нь цэвэрлэх байгууламжийн тендер нь 2009 онд зарлагдаж 2012 онд барилгын ажил эхэлсэн боловч жил дамнан явсаар өнөөдөр ашиглалтанд орж байна. Барилгын ажил удаашрах болсон шалтгаан нь төсөв мөнгө шийдэгдэхгүй байсантай холбоотой хэмээн гүйцэтгэгч ХХК-иас тайлбарлаж байна. Энэхүү цэвэрлэх байгууламжид SJC хлорын төхөөрөмжийг суурьлуулжээ. Энэ нь АНУ-ын дэвшилтэд технологи дээр түшиглэн олон удаагийн туршилт судалгааны үндсэн дээр бий болгосон төхөөрөмж юм.Гүйцэтгэгч ХХК-ны хувьд барилга байгууламжийн ажлаа барьж дуусаад 45 хоногийн хугацаанд туршилт хийсний дараагааар ийнхүү улсын комисст хүлээлгэн өгч байна. Барилгын тухай хуулиндаа ямар нэгэн бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн ХХК баталгаат хугацаа өгдөг. Тэгвэл тус ХХК гурван жилийн баталгаа өгч байгаа юм. Энэ хугацаанд эвдрэл гэмтэл гарвал гүйцэтгэгч ХХК хариуцна гэдгээ ч мэдэгдлээ гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)