Ховд аймгийн цагдаагийн газар хууль бусаар ашигт малтмал олборлогчдыг шалгаж эхэллээ

Энэхүү шалгалтыг Аймгийн МХГ, Аймгийн Цагдаагийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу явуулж байна.
Жаргалант сумын нутаг дэвсгэрт хууль бусаар байгалийн баялаг, үнэт металл олборлож, байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдийг илрүүлэх чиглэлээр  хамтарсан хяналт шалгалтыг явуулж үйл ажиллагааг нь таслан зогсоох, шаардлагатай бол ашиглаж байгаа тоног төхөөрөмжийг нь хурааж улсын орлогод оруулах, устгах, олборлон угааж байгаа шороо чулууны гарал үүсэл, ямар төрлийн бодис хэрэглэсэн талаар дээж авч тогтоох, дүгнэлт гаргаж, холбогдох этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх, байгаль орчинд нөлөөлсөн хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор энэхүү шалгалтыг явуулж байна. Шалгалтыг Аймгийн МХГ, Аймгийн Цагдаагийн газрын даргын хамтран  баталсан удирдамжийн дагуу, мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг  явуулж байна.
 Эх сурвалжийн мэдээлсэнээр Жаргалант сумын нутаг дэвсгэрт энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг албан ёсны зөвшөөрөлтэй цөөхөн хэдэн иргэн, аж ахуйн нэгж байдаг байна. Гэсэн ч үүний цаана хулгайгаар, хууль зөрчин хичнээн хүн байгалийн баялаг, үнэт металл олборлож түүнийгээ хашаандаа угааж орчныг бохирдуулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь зөрчин хордуулж байгаа нь тодорхойгүй байна. Тиймээс энэ шалгалтын үр дүнд дээрх зөрчлүүд илэрч улмаар арилна гэж үзэж байгаа юм. Магадгүй мэргэжлийн байгууллагын хараанд өртөөгүй хууль бусаар, хулгайн замаар ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр  байгалийн баялаг, үнэт металл олборлож, угааж байгаа зөрчлийг   та мэдэж байгаа бол  мэргэжлийн байгууллагад хандан мэдээлэх, хамтран ажиллах  боломжтой юм. 
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)