Ховд аймгийнхан Новосибирскт төмс экспортолно

ОХУ-ын Новосибирск муж Ховд аймгаас төмс экспортлож, бага оврын нефть боловсруулах үйлдвэр хамтран байгуулахаар тохиролцжээ. ОХУ-ын Новосибирск мужийн Новосибирск хотод энэ сарын эхээр болсон «Монгол-Оросын хамтын ажиллагаа-2016» эдийн засгийн чуулга уулзалтын үеэр дээрх тохиролцоонд хүрчээ. Ховд аймаг дөрвөн жилийн өмнө Цөлжилтийг сааруулах төслийн дэмжлэгтэйгээр Усалгаатай тариалан эрхлэгчдийн холбоо тус аймгийн Ховд, Буянт сумын ногоочдын тарьсан төмсийг анх Новосибирскт экспортолж байсан юм. Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог тэргүүтэй төлөөлөгчид Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалангийн албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтан, Новосибирск хотод энэ оны 10 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд болсон «Монгол-Оросын хамтын ажиллагаа-2016» эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)