Ховд аймагт 4-5 баллын хүчтэй газар хөдөлжээ

Өнөөдөр орон нутгийн цагаар 14 цаг 11 минут 57 секундэд Ховд аймгийн төвөөс 36 км, Манхан сумаас 42 км-ийн зайд магнитуд нь 3.6-тай тэнцэх хэмжээний газар хөдлөлт боллоо. Ховд аймгийн төвийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн ба урьдчилсан байдлаар 4-5 баллын газар хөдлөлт болжээ. Ховд аймаг дахь Одон орон геофизикийн салбар газар хөдлөлт аймгийн төв болон ойролцоох сумдад хэдэн баллын хүчтэй хөдөлснийг нарийн тогтоохоор ажиллаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)