Хламидын вакцин бүтээжээ

Хламидын вакцин

Бэлгийн замаар халдварладаг хламид өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин гарган авсан нь дэлхийд анхдагч болсон талаар Данийн эрдэмтэд мэдээлэв. Лондоны эзэн хааны коллежийн судлаачидтай хамтран бүтээсэн эл вакциныг сайн дурын үндсэн дээр хүмүүст туршсан нь амжилттай болсон гэнэ. 

Хламидиа транхоматис хэмээх бактериар үүсгэгддэг эл өвчний халдвар авсан хүн Данид 33 мянга гаруй бүртгэгдсэн бол ДЭМБ-ын мэдээлснээр, дэлхий хэмжээнд жилд дунджаар 100 сая хүн хламид тусдаг гэнэ. Өдгөө эл халдвартай хүний тоо нэг тэрбум гарсан аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)