Х.Карзайн зөвлөхийг хороожээ

Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзайн зөвлөх Жан Мохаммед Хан, Парламентын доод танхимын гишүүн Мохаммед Хашем Ватанваль нарын амь насанд халдсан тухай “РИА Новости” мэдээлэв. Жан Мохаммед Хан үдийн хоолоо идэж байх үед тэдний гэрт таван хүн дайран орж гал нээсэн хэмээн тус улсын Дотоод хэргийн сайд Сиддик Сиддики мэдэгдсэн байна. Түүнээс гадна Хамид Карзайн дүү Ахмад Вали Карзайг энэ сарын 12-нд Кандагар мужид хороосон юм. Энэ явдлын дараа “Талибан” аллагыг зохион байгуулсан гэдгээ хүлээж, энэ нь сүүлийн 10 жилийн туршид тэдний байгуулсан том гавьяа гэсэн байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)