Химийн ослын үед шуурхай арга хэмжээ авах “Wiser” системийг нэвтрүүлжээ

Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаагийн хэрээр химийн хорт бодисын хэрэглээ нэмэгдэх болсон. Улмаар чанаргүй, баталгаагүй, хадгалалт, ашиглалтын горим зөрчигдсөн хууль бус хэрэглээнээс үүдэлтэй осол сүүлийн жилүүдэд нийт 143 удаа тохиолдож, ослын улмаас 23 хүн амь насаа алдан, 204 иргэн хүнд, хөнгөн хэлбэрээр бэртэж хөдөлмөрийн чадвараа алджээ.

Тиймээс Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд химийн ослын үед ашиглах утасгүй интернет орчинд суурилсан “Wiser” системийг ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгээс нэвтрүүлжээ. Энэ нь химийн ослын үеэр шуурхай хариу арга хэмжээ авахад зориулагдсан утасгүй мэдээллийн систем гэдгээрээ онцлогтой ажээ.

Иймд химийн ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах үр дүнтэй хариу арга хэмжээ авснаар химийн хорт бодисын эрсдэлийг бууруулах боломжтой юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)