Хилэнтийн гүүрээр нүүрс тээвэрлэхийг зогсоов

Хөвсгөл аймгийн Могойн голын уурхайгаас Булган - Эрдэнэтийн чиглэлд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд нь нүүрс тээвэрлэх чиглэл батлуулаагүй, Хилэнтийн гүүрээр тээвэрлэлт хийж, гүүрний эвдрэлд нөлөөлсөн, даац хэтрүүлэн тээвэрлэдэг, байгаль орчин бохирдуулан сөрөг нөлөө үзүүлж байсан тул улсын байцаагч актаар Хилэнтийн гүүрээр дамжуулан тээвэрлэхийг зогсоосон.

Актын хэрэгжилтэд тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Авто тээврийн газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран 24 цагийн пост гаргаж, хяналт тавьж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)