Хилчдийн хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх хэлэлцэнэ

    Нийслэлийн прокурорын газраас Улаан-Уулын отрядын байлдагч Э.Оюунболд, Г.Лхагважав, М.Тулга, Р.Энхжаргал нарт Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн. Улмаар Улсын дээд шүүхээр уг хэрэгт харьяалал тогтоолгохоор өнгөрсөн баасан гаригт шилжүүлснийг даваа гаригт тус шүүх хүлээн авсан байна.
      Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 223 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан хэргийг түргэн шуурхай цаг хугацаа алдалгүй шийдвэрлэх үүднээс Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн захирамж гаргаж, Э.Оюунболд Г.Лхагважав, М.Тулга, Р.Энхжаргал нарт холбогдох хэргийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхээр хэлэлцүүлэхээр харьяалал тогтоон шилжүүлжээ.

Г. Равжаа

 
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)