Хиллари Клинтоны талаарх таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

1. Хиллари Клинтон анх Бүгд найрамдах намын дэмжигч байв

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас хүчтэй өрсөлдөж буй Хиллари Клинтон залуудаа Бүгд найрамдах намыг дэмждэг байв. Тэр ч бүү хэл тус намаас ерөнхийлөгчид өрсөлдөгч Барри Голдуатерийн кампанит ажилд тусалж явсан нэгэн. Гэхдээ 1968 оноос хойш Ардчилсан намыг дэмжигч болжээ.

2. Арканзас мужаас төрсөн анхны тэргүүн хадагтай

Хиллари Родхам Клинтон АНУ-ын 44 дэх тэргүүн хадагтай. Тэрбээр Арканзас мужаас төрсөн анхны тэргүүн хадагтай бол түүний нөхөр Билл Клинтон тус мужаас төрсөн анхны бас одоогоор цор ганц Ерөнхийлөгч юм.

3. Загасны дэлгүүрийн ажилтан

Хиллари Клинтон коллежийн сурагч байхдаа цөөнгүй ажил хийж байжээ. Тэрбээр 1969 оны зун Аласка мужийн Валдес хотод хэсэг хугацаанд загасны дэлгүүрт ажиллаж байсан түүхтэй.

4. Тэргүүн хадагтайгаас сенатын гишүүн

Хиллари 2000 оны арваннэгдүгээр сард сенатын гишүүн болсон. Тэрбээр 1993 оны нэгдүгээр сараас 2001 он хүртэл тэргүүн хадагтай байсан юм. Ерөнхийлөгчийн эхнэр байх хугацаандаа сенатын гишүүн болсон анхны бас энэ хоёр албыг цуг хашсан эхний төлөөлөгч болжээ.

5. Тэдний охин Клинтон санг удирддаг

Билл болон Хилларигийн төрсөн охин Челси Клинтон санг удирддаг. Нью Йорк Таймс сонины мэдээлснээр Челси дижитал медиа группын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, бас Клинтон санг тэргүүлдэг нэгэн хэмээн мэдээлж байв. Челси эцэг, эхийнхээ санд жил бүр 50-иас 250 мянган долларын хөрөнгө оруулдаг.

6. Клинтон сан

Клинтон сан цусны донорын үйл ажиллагаагаар олонд танигдсан.

7. Клинтоныхон

Клинтоныхон багагүй хөрөнгөтэй айл. Хоёр жилийн өмнө тэдний хөрөнгө ойролцоогоор 25 сая долларт хүрч, хэд хэдэн эдлэн газартай. Тэд Цагаан ордоныг орхисон цагаас хойш бизнесийн салбарт хүч үзэж, 200 сая долларыг халаасалсан гэж үздэг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)